Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
ОМ301 аяллын нислэгийн тухай
2015-04-07

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Улаанбаатар Сөүл чиглэлийн  ОМ301 дүгээр  аяллын нислэгт техникийн саатал гарч зорчигчдын  тав тухыг алдагдуулсанд МИАТ ХК зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье.  “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 7-ны өдрийн 09:51 цагт хөөрсөн тус агаарын хөлөг шатахуун зарцуулалт жигд байгаа эсэхийг нягталж, баталгаажуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор  “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд 10:53 цагт буцаж газардаад  холбогдох журмын дагуу зохих арга хэмжээг авсан. ОМ301дүгээр аяллын нислэг аюулгүй хэвийн үргэлжилж, БНСУ-ын Инчён олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 14:37 цагт хэвийн газардсан байна. 

Онцгойлон: