Мэдээ мэдээлэл
Буцах
“MRO RUSSIA & CIS 2015” үзэсгэлэнд оролцлоо
2015-03-31

МИАТ ХК-ний Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар ОХУ-ын Москва хотноо саяхан зохион байгуулагдсан ОХУ болон Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн орнуудын Техник үйлчилгээний байгууллагуудын 10 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн яармагт оролцлоо. Тус үзэсгэлэн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд ОХУ-ын Иргэний агаарын тээврийн компаниуд, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууллага, агаарын хөлгийн эд анги, сэлбэг материал үйлдвэрлэгч байгууллага, өндөр түвшний удирдах ажилтнууд зэрэг салбарын тэргүүлэгчид оролцдог бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээ юм.  Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь тус үзэсгэлэнд 2 дахь жилдээ ийнхүү оролцсоноор  ОХУ-ын өргөн цар хүрээтэй зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахын зэрэгцээ компанийн үйл ажиллагааг бүрэн таниулах замаар ALROSE, YAKUTIA компаниудтай уулзалт зохион байгуулж өмнөх харилцаа холбоогоо баталгаажууллав. Мөн ROSSIYA, NORDWIND, SOMON AIR зэрэг шинэ компаниудтай харилцаа холбоо тогтоосон чухал алхам боллоо.  

Онцгойлон: