Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК ISO 9001 гэрчилгээ авлаа
2014-12-30

 Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн үйл ажиллагаанд  Стандарт, хэмжил зүйн газраас аудит шалгалт хийж чанарын удирдлагын тогтолцоог MNS ISO 9001:2010 олон улсын стандартын дагуу нэврүүлсэн байгууллага болсныг баталгаажуулан “ISO 9001:2008/MNS ISO 9001:2010” стандартын гэрчилгээ гардууллаа.

МИАТ ХК чанарын удирдлагын олон улсын тогтолцоог нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагааны чанар дээшилж, зорчигч, хэрэглэгч руу чиглэсэн үйл ажиллагаанд олон улсын стандартын дагуу чанартай үйлчилгээ үзүүлдэг боллоо. MNS ISO 9001:2010 гэрчилгээ нь 2017 оны 12 дугаар сарын 26-ыг хүртэл хүчинтэй бөгөөд чанарын удирдлагын тогтолцооны стандартыг МИАТ ХК ийнхүү нэвтрүүлж, хэвшүүлж, байнгын сайжруулалтыг хийсэн манай улсын анхны агаарын тээврийн компани болж байна. 

Манай компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 2007 онд  Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001 стандартын гэрчилгээ авч байсан юм. 

 

Онцгойлон: