Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК Гаалийн баталгаат үйлдвэрийн газартай боллоо
2014-12-14

МИАТ ХК-ны Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар нь Гаалийн Ерөнхий Газрын даргын     12-р сарын 04 өдрийн А/222 тоот тушаалын дагуу өөрийн ангарт гаалийн баталгаат үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо.

Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрх авч байгаа нь улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг бууруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг Гаалийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр иргэний нисэхийн салбар төдийгүй улсын хэмжээнд анх удаа олгогдож байгаагаараа МИАТ ХК-ийн  Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой үйл явдал юм.

 МИАТ ХК-ий Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 2014 оноос гуравдагч зах зээлд гарч хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийх болсноор хамрах хүрээ өргөжин экспорт импортын үйл ажиллагаа эрс нэмэгдэж байгаа бөгөөд агаарын хөлгийн техник үйлчилгээний явцад гарсан дутагдлыг богино хугацаанд арилгах, засварлахад сэлбэг, эд ангийг хурдан шуурхай татан авах нь засвар үйлчилгээний үргэлжлэх хугацаанд чухал нөлөө үзүүлдэг тул гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж байгаа нь олон улсад өрсөлдөх чадварыг өсгөн баталгаажуулсан томоохон боломж, давуу тал болж байна.

Ийнхүү Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын  Ангарын 3600м2 талбайг  гаалийн баталгаат үйлдвэрийн газраар зарлаж тусгай зөвшөөрөл олгосноор Гаалийн тариф  гаалийн татварын тухай хуульд заасан   “иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг; гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөнө”,  Гаалийн тухай хуульд заасан ”Улс хоорондын тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, техник үйлчилгээг хангах барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна”  гэсэн заалтууд амьдрал дээр бодит биелэлээ олж байна.

 

Онцгойлон: