Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
“МИАТ”ХК-ны АХЗҮГ БНСУ-ын EASTAR JET компаний 2 дахь агаарын хөлгийн хүнд хэлбэрийн үйлчилгээг амжилттай дуусгалаа
2014-12-03

2014 оны 11 сарын 30

 

     “МИАТ” ХК-ны Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар нь Бүгд Найрамдах Солонгос улсын “Eastar Jet” авиа компанитай байгуулсан гэрээний дагуу 2 дахь В737-700 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн үйлчилгээг богино хугацаанд чанартай хийж дуусгалаа.

Боинг В737-700 агаарын хөлгийн 12 жилийн С хэлбэрийн техник үйлчилгээг 11-р сарын 15-наас 30-ны хооронд ажиллаж нийт 7900 хүн цагийн ажил гүйцэтгэлээ.

Энэ удаагийн ажил нь “Eastar Jet” компаниас ирүүлсэн үйлчилгээний хугацааг богиносгох хүсэлтийн дагуу үйлдвэрлэл төлөвлөлт, удирдлагыг оновчтой зохион байгуулан, сэлбэг материалын татан авалтыг богино хугацаанд найдвартай нийлүүлэн ажилласны үр дүнд гэрээнд заасан төлөвлөгөөт хугацаанаас 3 хоногийн өмнө дуусгаж үйлчлүүлэгчийн талархлыг хүлээсэн ажил боллоо.

 

АХЗҮГ – Техникийн Маркетингийн хэсэг

Онцгойлон: