Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
АХЗҮГ НЬ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН “MRO ASIA 2014” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
2014-12-03

2014 оны 11 сарын 10

           “МИАТ” ХК-ны Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар нь 2014 оны 11 сарын 4-6 өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан (MRO Asia 2014) Азийн бүсийн Техник Үйлчилгээний байгууллагуудын 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн яармагт анх удаа амжилттай оролцлоо.

Үзэсгэлэнгийн арга хэмжээ нь агаарын хөлгийн тоо хамгийн хурдтай өсөн нэмэгдэж байгаа азийн бүсийн орнуудын агаарын тээвэрлэгчид болон тэдгээрт үйлчилгээ үзүүлдэг дэлхийн шилдэг техник үйлчилгээний байгууллагууд, агаарын хөлөг үйлдвэрлэгч, болон бусад эд анги, түүхий эд, багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

Тус үзэсгэлэнд оролцож буй явдал нь байгууллагын үйл ажиллагаа, инженер техникийн ажилтаны ур чадварыг олон улсын түвшинд хүрсэнийг бататгахын зэрэгцээ улс орноо сурталчилан таниулж шинэ зах зээл, шинэ хэрэглэгчдэд хүрэх дунд хугацааны зорилгыг биелүүлэхэд чухал алхам болж байна.

АХЗҮГ – Техникийн Маркетингийн хэсэг

Онцгойлон: