Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК Зул сарын баярын бэлгээ задаллаа
2014-12-02

Үндэсний  агаарын тээвэрлэгч  МИАТ ХК айлчлан ирж буй Зул сарын баярыг угтан нислэгийн тийзний үнээ 15 хүртэл хувиар бууруулан зорчигч үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна. Уг хямдрал нь 2014 оны 12 дугаар сарын 1-гээс ирэх оны хоёрдугаар сарын 7-ны хоорондох бүх нислэгүүдэд хамаарах бөгөөд 15-21 хоногийн хугацаатай аялалд хүчинтэй. Харин нислэгийн тийзийг 2014 оны 12 дугаар сарыг 1-нээс ирэх оны нэгдүгээр сарын 15-ны хооронд худалдан авах юм байна. Түүнчлэн энэхүү хямдралтай үнэд нисэх буудал болон бусад хураамжийг багтаасан бөгөөд валютын ханшнаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх юм.

 

Онцгойлон: