Мэдээ мэдээлэл
Буцах
Нислэгийн бодит цагийг харах боломжтой боллоо
2014-11-25

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг харгалзан нислэгийн хөөрч , буух бодит цагийг  цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг боллоо.  Тухайн өдрийн нислэгийн хөөрөх,  буух бодит цагийг  мэдэхийг хүсвэл  компанийн цахим хуудасны дээд хэсэгт байрлах Нислэг ---> Нислэгийн төлөв гэсэн товчыг  дарахад  дэлгэц дээр тань өчигдөр, өнөөдөр, маргаашийн нислэгийн хуваарь бүхий цонх нээгдэх болно. Энэ  цонхноос нислэгийн бодит цагийг харах боломжтой юм.

Мөн МИАТ ТӨХК зорчигч, үйлчлүүлэгчиддээ зориулан гар утаснаасаа тухайн өдрийн нислэгийн төлвийг харах бас нэгэн боломжийг олгож байна. Андройд хэрэглэгчид https://play.google.com/store/apps/details?id=miat.com.mm ios хэрэглэгчид https://itunes.apple.com/us/app/miat/id894940506?ls=1&mt=8 холбоосоос  ухаалаг утсанд зориулсан МИАТ ТӨХК-ийн аппликейшнийг татан авч нислэгийн төлвийг харах боломжтой. Android market, Google Playstore, Apple App Store-оос манай аппликейшнийг татахдаа MIAT, mongolian airlines гэсэн түлхүүр үгээр хайж суулгаж болно. 

Онцгойлон: