Мэдээ мэдээлэл
Буцах
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2017-12-19

МИАТ ТӨХК нь эрх бүхий оролцогчдоос “Танилцуулгад дурдсан эд хөрөнгийг түрээсийн гэрээгээр ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

  1. 4 м.кв – кофе шопын зориулалттай. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн Төв байр
  2. 7 м.кв – агуулах-техникийн өрөөний зориулалттай. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн АХЗҮГ-ын хуучин контор
  3. 8 м.кв – агуулах-техникийн өрөөний зориулалттай. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн АХЗҮГ-ын хуучин контор
  4. 47 м.кв – албан конторын зориулалттай ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн сургалтын төвийн байр
  5. 47 м.кв – албан конторын зориулалттай  ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн сургалтын төвийн байр
  6. 55 м.кв – цайны газрын зориулалттай. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн АХЗҮГ контор
  7. 58.05 м.кв – албан конторын зориулалттай. Байршил: ХУД, 10-р хороо, МИАТ   ХК-ийн хуучин контор
  8. 125 м.кв –  спорт заалын зориулалттай. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн Төв байрны ард
  9. 235 м.кв  –  цайны газрын зориулалттай, тоног төхөөрөмжтэй. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн Төв байр
  10. 265.3 м.кв– катеринг үйлчилгээний зориулалттай. ХУД, 10-р хороо, МИАТ ХК-ийн АХЗҮГ-ын байр

11. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ
15,000 /арван таван мянга/ төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Албан конторын зориулалттай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

Нийтийн хоол, катерингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байх шаардлагатай.
Оролцогчдоос шаардах материал
  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын мэдээлэл
  3. Санхүүгийн чадварыг нотлох баримт /харилцагч банкны тодорхойлолт/
  4. Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх /лавлагаа авчрах/
  5. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  6. Нийтийн хоол, катеринг чиглэлийн технологийн баримт бичиг
  7. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал
  8. Түрээсийн гэрээний хугацаанд 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

 

12. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг МИАТ ТӨХК дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын талаархи мэдээллийг доорх хаягаар болон www.miat.com цахим хуудаснаас авна уу.

МИАТ ТӨХК

ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ХК-ийн Төв байр, Хангамж үйлчилгээний хэлтсийн 103 тоот

Утас: 70049860, Факс: 70049919

 

Онцгойлон: