Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК агаарын хөлгөө БНЧУ-д нойтон түрээсийн гэрээгээр амжилттай түрээсэллээ
2017-10-02

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын Тravel Service компанид энэ оны 4 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 2-ны хооронд нойтон түрээсийн гэрээгээр түрээслэсэн байна.

Дээрх гэрээний хүрээнд “Boeing 737-800агаарын хөлгөөр Европын Франц, Итали, Грек, Испани зэрэг 18 улсын 46 чиглэлд 2180 блок цагийн нислэгийг амжилттай үйлдээд өчигдөр “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч тал зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл  МИАТ ТӨХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцсан байна.

Travel Service компани 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БНЧУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм. 

МИАТ ТӨХК тус компанид агаарын хөлгөө сүүлийн гурван жил дараалан ийнхүү нойтон түрээсийн гэрээгээр түрээслээд байна.             

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК ирэх 11 дүгээр сарын 4-нөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний хооронд Тайландын Вант улсын Бангкок хотруу тогтмол хуваарьт нислэг үйлдэх юм байна.  

Онцгойлон: