Мэдээ мэдээлэл
Буцах
БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
2017-07-03

Манай орны агаарын тээврийн салбар бол стратегийн чухал ач холбогдолтой салбарын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Агаарын замаар дамжин эдийн засгийн өсөлт нэмэгдэх нөхцөл бүрдэж , олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл болсоор ирсэн . Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчийн корпорацитай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. 

                    Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон БНСУ-ын Аялал жуулчлалын холбооны ОУ-ын аялал жуулчлалын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч захирал Мин мин Хун тэргүүтэй зочид төлөөлөгчид байлцлаа.

Энэ үеэр “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир хэлсэн үгэндээ: “Агаарын тээврээр дамжуулан хоёр улсын худалдаа, эдийн засаг ,аялал жуулчлалын хамтын ажиллагааг  хөгжүүлхэд “МИАТ” компаний оруулж байгаа хувь нэмэр өндөр гэдгийг онцлоод , манай хамт олон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Пусаны шинэ чиглэлийн нээлтээ хийж анхны нислэгээ үйлдсэн нь зөвхөн Пусан хот гэлтгүй 2 орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Эхнээсээ ч үр дүн харагдаж байна. 2017 оны хагас жилийн байдлаар Монгол Солонгос хоёр улсын хооронд 64253 зорчигч тээвэрлэсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч урсгал 5 % хувиар өссөн үзүүлэлт юм” гэлээ.

“МИАТ” компанийн тухайд анх  1994 онд Сөүл чиглэлд захиалгат нислэг үйлдэж байгаад 1998 оноос тогтмол нислэг үйлдэж эхэлсэн байна. 2016 оны байдлаар  УБ- Сөүл –УБ чиглэлд 140,195 зорчигч тээвэрлэсэн байна. Зуны улиралд Монгол орон дэлхийн аль ч орны жуулчдыг татдаг. Энэ ч утгаараа  зорчигч урсгал нэмэгддэг тул зуны улиралд “МИАТ” компани тогтмол нислэгийн тоогоо нэмэгдүүлж ажилладаг байна.  Өнөөдрийн байдлаар зуны цагийн хуваарийн дагуу нислэг үйлдэж байгаа  бөгөөд  зөвхөн УБ-Сөүл чиглэлийг жишээ татахад 7 хоногт 11-12 удаагийн нислэг үйлдэж байна. Харин Пусан руу 7 хоногт 2 удаагийн нислэг үйлдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Солонгос 2 улсын хооронд 7 хоногт дунджаар 14 удаагийн нислэг үйлдэгдэж байна.

Онцгойлон: