Мэдээ мэдээлэл
Буцах
Зорчигчийн амийг аварсан эмч нар "МИАТ"-н нислэгээр үнэгүй зорчих эрхтэй боллоо
2017-06-30

          “Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” хэмээх ардын сайхан үг бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд МИАТ компаний Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аялалын дугаартай нислэгээр зорчиж явсан нэгэн эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.

              Нийгмийн  сүлжээнд олны талархал хайр хүндэтгэлийг хүлээж байгаа эдгээр эмч нар бол Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-Бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч , Гурван Гал эмнэлгийн эмч Ц.Эрдэмбилэг нар юм.

Гэнэт бие нь муудсан зорчигчид цаг алдалгүй  шуурхай тусламж үзүүлэн мэргэжлийн самбаа гаргасан тэдэнд  “МИАТ” ХК-ийн хамт олон талархаж Гүйцэтгэх захирал Т.Тамир  өнөөдөр эмч нарт хүссэн чиглэлдээ үнэгүй аялах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагаа биелүүлж  мэргэжлийн самбаа, чин зориг, өндөр чадвар гарган үйлчлүүлэгчийн маань амь насыг аварсан алтан гарт эмч нарын  цаашдийн үйл хэрэг өлзийтэй байх болтугай. 

                

            

 

                           

Онцгойлон: