Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ болон Cathay Pacific компанийн хамтын ажиллагаа өргөжиж байна
2017-06-28

               Австрали улс руу Монголчууд сурах гэж , мөн ажиллаж амьдрахаар зорьдог болсон. Өөрөөр хэлбэл Монголчуудын байнга зорчдог шахуу чиглэл юм. Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр Хонгконгийн /Cathay Pacific/ компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээ үзэглээд байна. Хамтран ажиллах гэрээний дагуу 6 дугаар сарын 28-ны өдрөөс боруулалтаа эхлүүлж 2017 оны 7-р сарын 12-ны өдрөөс хамтарсан нислэг үйлдэх юм. Өөрөөр хэлбэл өөрийн нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү гадаадын агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэгт нь хүргэх зорилгоор код хуваах гэрээ байгуулан зах зээлээ тэлэх гэж байгаа бөгөөд Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Сингапур хот руу хамтарсан нислэг үйлдэж эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна.

               Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн компаниуд аялалын дугаар хамтран эзэмших буюу  код хуваах хэлбэрээр хамтран ажиллах нь ихсэж байгаа бөгөөд энэ нь хоёр болон түүнээс дээш агаарын тээврийн компаниуд харилцан тохиролцсон нислэгийн чиглэлд агаарын тээврийн компани тус бүр өөрийн үнээр, өөрийн аялалын дугаараар борлуулалт хийх хамтын ажиллагааны хэлбэрийг хэлдэг байна. Аялалын дугаарыг зарлахдаа гэрээний дагуу “МИАТ” компаний ОМ аялалын дугаартай нислэг байх бөгөөд зорчигчид Улаанбаатараас “МИАТ” –ын нислэгээр Хонгконгт хүрч цааш ОМ аялалын дугаар бүхий нислэгээр Хонгконгийн /Cathay Pacific/ компаниар дамжин дээр дурьдсан 2 улсын 5 хот руу хүрэх боломж бүрдэж байна.

               Уг хамтын ажиллагаа МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австрали руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, нислэгийн зардлыг бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, агаарын хөлгийн ашиглалт сайжрах, шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал буурч ашиг орлого нэмэгдэх боломжийг олгож байгаа бол үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж, тав тухтай байдлыг бий болох юм. Мөн хамтран ажиллаж байгаа агаарын тээвэрлэгч 2 компаний хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой.

Cathay Pacific компани нь дэлхийн 200 гаруй чиглэлд  зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг ХонгКонгийн агаарын тээврийн компани юм.  

 

Онцгойлон: