Мэдээ мэдээлэл
Буцах
ОНЦГОЙ ХЯМДРАЛ - ФРАНКФУРТ ХОТ
2017-06-12

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ХК 2014 оноос хойш Франкфурт хотын чиглэлд нислэг үйлдэж байна. Энэ жилээс нислэгийн дамтамжаа нэмэгдүүлэн долоо хоногт 3 удаа буюу Мягмар, Пүрэв, Ням гарагуудад нислэг үйлдэх болсноо дуулгахад таатай байна. Эрхэм зорчигч үйлчлүүлэгч та бүхэн Улаанбаатараас Франкфурт чиглэлд 6-р сарын 25, 29 болон 7-р сарын 2, 6, 11-ий өдрүүдийн аль нэгэнд аялахар төлөвлөж байгаа бол 20 хувийн онцгой хямдралд хамрагдах ОНЦГОЙ боломжтойг дуулгая.

                  "Франкфурт"-ыг Германы Бранденбург мужид байх ижил нэртэй хотоос ялгахын тулд ихэвчлэн бүтэн нэрээр нь Франкфурт Майн гэж дууддаг байна. Франкфуртын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн ачаалал ихтэй  олон улсын нисэх буудлуудын нэгд тооцогддог бөгөөд Франкфуртын төв өртөө нь Европын хамгийн том зангилаа өртөөнүүдийн нэг юм. Англи, Ирланд улсаас Монгол улс руу зорчих зорчигчид Берлин хотоор дамжин ирэхэд визний асуудал тулгардаг бол Франкфурт хотоор дамжин Улаанбаатар руу аялахад ямар нэгэн виз шаардлагагүй транзит заалаар дамжин аялах боломжтойгоороо давуу талтай билээ.

Эрхэм та ФРАНКФУРТ ХОТОД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Та нислэг , суудал захиалгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаарын утсаас  24 цагийн турш авах боломжтой. 

Онцгойлон: