Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
БУСАН ХОТОД ТАВТАЙ МОРИЛ
2017-06-12

             БНСУ-ын хоёр дахь том болох Бусан хот руу хийх шууд нислэг үйлдэхэд хэдхэн хоног үлдлээ. Тодруулбал энэ сарын 22-ноос эхлэн долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад нислэг үйлдэх болсныг дуулгахад таатай байна.

             Бусан хот нь Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг бөгөөд барууны орнуудын томоохон хотуудыг санагдуулам далайн эрэг дээр байрласан зөөлөн уур амьсгалтай,  ялангуяа зуны улиралд цаг агаар нэн тааламжтай байдаг. Та бидний мэддэг далайн эрэг, наран шарлагын газраараа гайхам сайханд тооцогдох Хайнан аралтай харьцуулашгүй сайхан далайн эрэгтэй гэгддэг энэ газарт Солонгосчуудаас гадна бусад орны жуулчид ихээр очиж амардаг байна.

               Зөвхөн жуулчид төдийгүй бизнес эрхлэгчид Бусан хот руу аялахад ганзага хоосон буцахгүй. Аж үйлдвэрийн томоохон энэ хот үйлдвэрлэлтийн хөгжлөөрөө Солонгосдоо тэргүүлдэг учир Монголын бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад энэхүү шууд нислэг гүүр болно гэж найдаж байна.

               Бусан хот руу аялах бас нэгэн шалтгаан нь аялал жуулчлалын улирлын үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом хямдруулж жуулчдад бэлэг барьдаг байна.

               Иймд та бүхэн далайн эрэг, тохилог зочид буудал, хямд үнэтэй худалдааны төв, найрсаг үйлчилгээ, амтат  солонгос хоол тэргүүтнийг хүртэн Бусан хот руу бидэнтэй хамт тав тухтай аялаарай.


Онцгойлон: