Мэдээ мэдээлэл
Буцах
“МИАТ” КОМПАНИЙХАН “АН-2 ОНГОЦ” ДҮҮРЭН НОМ БЭЛЭГЛЭЖЭЭ
2017-05-04

                       Хан-Уул дүүрэгт байрлах тусгай  сургалттай 63 р сургуулийн 1-р ангийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэлээ. Оюун ухааны хөгжил хоцрогдолтой учраас жирийн ЕБС т сурах боломжгүй хүүхдүүд энэ сургуульд суралцдаг. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа Ц. Ариунбаяр багштай 1а анги 13 сурагчтайгаас нэг сурагч нь БНСУ-руу эмчилгээнд явж тэд 12 уулаа цагаан толгойн баяраа тэмдэглэсэн байна. Сургуулийн удирдлага эцэг эхчүүдэд ачаалал үүсгэхгүйгээр эрдмийн баяраа зохион байгуулахаар зорьж ХУД-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд руу нь үсэглэлийн баяр хийж байгаа 1 р ангийн сурагчдад  гарын  бэлэг өгүүлэхээр хүсэлт явуулжээ. Тэрхүү хүсэлтийн хариуд МИАТ компаний хамт олон 1а ангид “АН 2 онгоцыг дүрсэлсэн 2 ширхэг номын тавиур бүхий ном сурах бичиг, оюун ухаан хөгжүүлэх тоглоом” зэргийг бэлэглэн ангийн номын буланг тохижуулж өгсөнд сургуулийн хамт олон талархаж “АН-2 онгоц дүүрэн номтой хүүхдүүд өндөрт дүүлэн ниснэ” хэмээн бэлгэшээсэн байна.

 

Сургуулийн удирдлага хэлсэн үгэндээ ”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Хамгийн хүндрэлтэй нь хүүхдүүд эмгэг хавсарсан байдалтай байгаа. Оюуны бэрхшээлтэй эсвэл аутизмтай хүүхэд хэл ярианы бэрхшээл хавсарсан байх жишээтэй. Энэ хэрээрээ багш, ажилтнуудын ачаалал ч нэмэгддэг. Хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон оюун ухааны хөгжлийг дэмжсэн ном сурах бичиг , сургалтын хэрэглэгдэхүүн төдийлөн хангалттай бус байдаг талаар ярьж байлаа”.

                                 Онгоцны хэлбэртэй номын тавиурыг бяцхан сурагчид ихээр сонирхож байлаа. Эдгээрийг хийж суурилуулж өгсөн МИАТ компаний Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын алтан гартай ах нарт баярласан сэтгэлийг уламжилж өгөөрэй хэмээн сурагчдын эцэг эхчүүд захиж байлаа. Номын тавиурт дүрслэгдсэн уг АН 2 хэмээх онгоц 1000 морины хүчтэй бөгөөд анх 1956 оны 7 дугаар сарын 7 ны өдөр  Ардын Хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Ховд, Дорнод, Хөвсгөлийн чиглэлд анхны нислэг үйлдэж байсан түүхтэй юм байна.

                                Сүүлийн жилүүдэд саажилт , дауны хам шинж, аутизм өвчтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэмэгдэх болсон. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болоод  тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгүүд эдгээрт ажиллах боловсон хүчний асуудал манай улсад  хангалтгүй байгаа билээ. 63 р сургуулийн тухайд 40 багш, 20 ажилтан сурагчдад боловсролын үйлчилгээнээс гадна эмнэлэг, халамж, сувилахуйн болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Энэ хичээлийн жилд 1-9 дүгээр ангид 240 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн хүүхдүүдээс гадна Дундговь, Өвөрхангай, Дорнод, Завхан, Ховд аймгаас сурагчид ирж суралцаж байна. 

Онцгойлон: