Мэдээ мэдээлэл
Буцах
НИСЛЭГИЙН СААТЛЫН ТУХАЙ
2017-03-03

2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн УЛААНБААТАР-МОСКВА -БЕРЛИН чиглэлийн ОМ135 дугаартай аялал Боинг 737-800 агаарын хөлөгт гарсан теникийн дутагдлаас шалтгаалан Москва хотноо саатсан болно. Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс Лондон хотоос богино хугацаанд дутагдалтай сэлбэгийг татан авч Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлхээр ажиллаж байна. Тус сэлбэгийг гаалийн хяналтын бүсээс авсны дараа агаарын хөлөгт суурилуулж нислэгийг хэвийн үйлдэх боломж бүрдэнэ. 
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нь нислэгийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгааг эрхэм зорчигч үйлчлүүлэгч Та бүхэн ойлгон хүлээн авч байгаад гүн талархал илэрхийлье . 
Зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор “Шереметьево” олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг зочид буудалд байрлуулах асуудлыг шийдвэрлэж Аэрофлот , Эйр Чайна зэрэг бусад агаарын тээвэрлэгчээр зорьсон чиглэлд нь хүргэн шуурхай арга хэмжээ авч ажилласан болно.

/*
Онцгойлон:
*/