Мэдээ мэдээлэл
Буцах
“МИАТ” ТӨХК-Д 2017 ОНЫ ЗУНЫ НИСЛЭГИЙН ХУГАЦААНД ТҮР АЖИЛЛАХ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛЧЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
2017-02-05

 

Тавигдах шаардлага:

  •  Англи хэлний мэдлэг: Англи хэлний ахисан-дунд (High-Intermediate)-аас дээш түвшний мэдлэгтэй байх (TOEIC-ийн 630,эсхүл түүнтэй харгалзах IELTS-ийн 5.5-7,  TOEFL IBT-ийн 65-95оноотой байх)
  • Хоёрдогч хэл: Орос, Герман, Хятад, Солонгос, Япон хэлний аль нэгийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)

Биеийн өндөр:

  •   Эр: 175-185 см
  •   Эм: 165-175 см

Нас :

  •   Эрэгтэй, эмэгтэй: 21-25 (Жич: Гадаад улсад агаарын хөлгийн үйлчлэгч бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 25-30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
  •   Нүдний хараа сайн байх
  •   Гадаад дүр төрх өв тэгш, эрүүл, гоо зүйд нийцсэн байх
  •   Ил харагдах шивээс, сорвигүй байх
  •   Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх 

Бүрдүүлэх материал:

  •   Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (www.miat.com хаягнаас татаж авах)
  •   Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
  •   Иргэний үнэмлэхний хуулбар
  •   3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
  •  9*12 хэмжээтэй бүтэн биеэр авхуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авхуулсанзураг)

Материалыг “МИАТ” ТӨХК-ийн Тасалбар Түгээврийн Тасагт 2017.02.06-2017.02.09-ний өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.

Анкетийг энд дарж авна уу.

Материалыг хүлээн авах хаяг:

ТАСАЛБАР ТҮГЭЭВРИЙН ТАСАГ ХАЯГ: ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-13, СҮХБААТАР ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, ЛАНД МАРК ТӨВИЙН 2-Р ДАВХАР

Холбоо барих утас: 7004-9958, 88117983

/*
Онцгойлон:
*/