Мэдээ мэдээлэл
Буцах
Монголын нисэх хүчний анхны онгоц Ю-13
2016-05-24

1925 оны 5-р дугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид (одоогийн бүх цэргийн төв эмнэлгийн зүүн талд) бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ. Энэ өдрийг Монголын нисэх хүчин үүссэн өдөр гэж үзэн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Харин 1956 он бол манай улсад Иргэний агаарын тээврээр үйлчилж эхэлсэн буюу хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлсэн түүхэн он. 1956-оны 7 дугаар сарын 7-нд Антоновын зохион бүтээх товчооны Ан-2 агаарын хөлгөөр Дорнод, Ховд, Хөвсгөлийн чиглэлд нислэг үйлдсэнээр МИАТ компани үүсгэн байгуулагдсан түүхтэй билээ. 

Онцгойлон: