Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК ирэх сарын 19-нөөс Франкфурт руу ниснэ
2016-05-08

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар - Франкфурт чиглэлийн нислэгээ ирэх 6-р сарын 19-ээс Пүрэв, Ням гараг бүр үйлдэхээр боллоо.

Франкфуртын энэхүү нислэг нь зорчигчдод олон давуу талыг олгож байна. Тухайлбал, Франкфурт бол Европын гол цэг төдийгүй Англи, АНУ, Австрали, Канад гэх мэт улсууд руу дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой хот юм.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил Европын орнуудад Монголчууд ихээр сурч амьдрах болсон. Эдгээр Монголчууд маань эх орондоо ирэхдээ МИАТ компанийн Москва-Берлин чиглэлийн нислэгээр, эсвэл Сөүл, Бээжингээр дамждаг байсан бол Франкфурт хотруу нислэг үйлддэг болсноор олон нислэг солихгүй цаг хэмнэж, тав тухтай аялах давуу талтай.  

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК Улаанбаатар - Франкфурт чиглэлийн нислэгэндээ 30 хувийн хямдрал зарласан байна. Энэхүү хямдрал нь  7-р сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар - Франкфурт чиглэлд нэг болон хоёр талдаа аялахдаа эдлэх боломжтой юм байна. 

Онцгойлон: