Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК-иас Хэвлэлийн бага хурал зарлалаа
2016-05-03

МИАТ ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд, Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, Ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нар Зууны мэдээ сонины Хэвлэлийн бага хурлын танхимд өнөөдөр буюу 5-р сарын 4-ны өдөр 10:30 цагт Ховд – Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аяллын талаар сэтгүүлчидэд дараахи мэдээллийг хийлээ.

2016 оны 5-р сарын 3-ны өдрийн Ховд – Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн EI-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед /15:58/ 60 kht орчим хурдан дээр чиглэл алдсаны улмаас хөөрөлтийг зогсоон зурвас дээр зогсон /Rejected Take Off/ /15:59/ техникийн үзлэг хийх шаардлагатай болсон.

МИАТ ТӨХК В737-800 агаарын хөлөгтөө үргэлжлүүлэн техник үйлчилгээ хийхээр болж, зорчигчдийг Улаанбаатар хот руу Аэромонголиа ХХК-ийн агаарын хөлгөөр /МО84, МО100 дугаар аялал/ тээвэрлэн ирүүлэх ажлын түргэн шуурхай зохион байгууллаа. Эхний 48 зорчигчид өглөө 5:45 цагт, дараагийн 42 зорчигчид 8:45 цагт Аэромонголиа компанийн онгоцоор Улаанбаатар хотод ирсэн.

5-р сарын 3 буюу өнгөрсөн шөнө Улаанбаатрын цагаар 23:35 цагт онгоцыг зогсоолд байрлуулж, зурвасыг чөлөөлснөөр дараагийн нислэгүүд, өөрөөр хэлбэл Аэромонголиа компанийн нислэг үйлдэх боломж бүрдсэн. Аэромонголиа компанийн нислэгээр үзлэг хийх техникийн баг Ховдод очсон. Одоо хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэгүүд хийгдэж эхлээд байна.

Мөн Ховд хотод ИНЕГ, ЗТЯ-ны шинжлэн шалгах комисс ажиллаж байгаа ба комиссын дүгнэлтээр саатлын шалтгаан тогтоогдоно. Дээрхи комиссын дүгнэлт гарах хүртэл Ховдын чиглэлийн нислэгийг түр хугацаагаар бага оврын онгоцоор гүйцэтгэхээр болж байна.

Twitter, Facebook буюу social ертөнцөөр бодит бус мэдээлэл оруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.  

 

Онцгойлон: