Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК СӨҮЛ РУУ ӨДӨР БҮР НИСНЭ
2016-05-02

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК БНСУ-ын нийслэл Сөүл хот руу өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо. 5 дугаар сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-ны өдрөөс эхлэн Сөүл хот руу өдөр бүр нисэхээр болсон байна.

Дашрамд дурдахад МИАТ ХК-иар зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчлэх  зорилгоор Сөүл хотын  Кангнам дүүрэгт байрладаг City Airport агенттай хамтран ажиллаж байгаа билээ. Эрхэм зорчигч та City Airport агентийн 1 дүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгэлээ хийлгэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт Гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчён ОУНБ-д хүрэх юм. 

 

 

Онцгойлон: