Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ТӨХК ОХУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2016-05-01

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар 2013 оноос эхлэн ОХУ-ын зах зээлд гарах зорилт тавин ажиллаж агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, харилцаа холбоо тогтоох ажлыг эхлүүлэх, ОХУ-д зохион байгууллагддаг “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд 2014 оноос хойш жил бүр оролцох зэргээр ажиллаж ирсэн урт хугацааны хүчин чармайлт өнөөдөр биелэлээ олж ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай техник үйлчилгээний ажил гүйцэтгэх анхны гэрээнүүдийг байгуулж хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж чадлаа. МИАТ компани тус гэрээний хүрээнд  “UT Air Aviation” компанийн В767-200 агаарын хөлөг болон “Alrosa Air” компанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэж эхэллээ. 

Онцгойлон: