Гишүүдийн анхааралд :
Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ компани TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
2016-04-28

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2015 оны TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарууллаа. МИАТ ТӨХК нь татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаараа ийнхүү TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарсан байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр TOP-100 аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалтай бөгөөд улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр болон тухайн жилдээ төлсөн татвар, орлого ашиг, ажилчидын тоо гэсэн үзүүлэлтээр холбогдох яам агентлагуудаас санал авах зарчмаар шалгаруулдаг аж.  TOP-100 аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өчигдар Төрийн ордонд болов.

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК энэ оны 4-р сард “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар мөн шалгарч байсан юм. 

Онцгойлон: