Мэдээ мэдээлэл
Буцах
МИАТ ХК ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН “MRO RUSSIA & CIS 2016” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
2016-03-10

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ны Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Газар Оросын Холбооны Улс болон ТУХН орнуудын (MRO Russia & CIS 2016) Техник Үйлчилгээний байгууллагуудын олон улсын үзэсгэлэн яармагт гурав дахь удаагаа амжилттай оролцлоо.  Үзэсгэлэнгийн үеэр Rossiya, UT Air, Somon Air, Nordwind, Air Astana зэрэг авиа компаниудын төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж байгууллагын үйл ажиллагааг сурталчилан харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлээр ажиллаа. 2014 оноос эхэлсэн барууны орнуудын хориг арга хэмжээ нь ОХУ-ын авиа компаниудын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж зорчигч урсгал буурах, барууны орнуудад хийгддэг байсан техник үйлчилгээ засварын ажил Азийн бүс нутаг руу шилжих, дотоодын MRO байгууллагууд өөрсдийн нөөц бололцоог сайжруулах зэрэг томоохон өөрчлөлтүүд гарч байгаа нь манай байгууллагын хувьд шинэ хэрэглэгчтэй болох боломжийг нэмэгдүүлж байна. 

Онцгойлон: