Мэдээ мэдээлэл
Буцах
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2014-09-29

“МИАТ” ТӨХК нь “МИАТ” ТӨХК-ийн зах зээлийн үнэлгээг хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

“МИАТ” ТӨХК-ийн зах зээл дээрх нарийвчилсан бизнес үнэлгээг олон улсын жишиг, стандартад нийцсэн төвшинд хийлгэх шаардлагатай байна.

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

Мэдүүлэг ирүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасныг илтгэх баримтуудаа ирүүлнэ үү.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл08:00-17:00 цагийн хооронд 99102899 утсаар холбогдон авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаяг болон и-мэйл хаягаар 2014 оны 10 сарын 08-ны 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

 

ХАЯГ:

 “МИАТ” ХК-ийн төв байр

Буянт-Ухаа 45, Хан-Уул дүүрэг

Улаанбаатар хот 17120

Монгол Улс

 

Харилцах албан тушаалтан: “МИАТ” ХК-ийн мэргэжилтэн С.Пүрэвсүрэн

Харилцах утас:          99102899; 70049592

Факс:                            70049919

Өрөөний дугаар :      205 тоот / Санхүү, эдийн засгийн газар

Электрон шуудан:  purevsuren_su@miat.com; davaasuren_ts@miat.com

Онцгойлон: