English | Монгол

МИАТ ХК-ийн Урамшууллын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь биднийг сонгон үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгчиддээ зориулж буй шинэхэн урамшуулал, хөнгөлөлтийн хөтөлбөр юм.

Хэрхэн урамшуулалд хамрагдах вэ?

Зорчигч нь 2010 оны 6-р сарын 21-ээс 8-р сарын 31-ний хоорондох хугацаанд аяласан /тээвэрлэлтэнд орсон/ тохиолдолд урамшуулалд хамрагдана.

Урамшуулалын нөхцөл: Шагнал::
Дээрх хугацаанд энгийн болон бизнес зэрэглэлийн хоёр
талын тийзээр 2 удаа аялбал
нэмж 10 кг тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй болно.
Дээрх хугацаанд энгийн зэрэглэлийн хоёр талын тийзээр
3 удаа аялбал
бизнес зэрэглэл рүү үнэгүй шилжих эрхтэй болно.
Дээрх хугацаанд энгийн зэрэглэлийн хоёр талын тийзээр
4 удаа аялбал
Бээжин чиглэлд энгийн зэрэглэлийн 50 хувийн хөнгөлөлттэй тийзээр аялах эрхтэй болно.
Дээрх хугацаанд Бээжингийн чиглэлд энгийн зэрэглэлийн
нэг талын тийзээр 5 удаа аялбал
энгийн зэрэглэлийн нэг талын үнэгүй тийзээр аялах эрхтэй болно.
Дээрх хугацаанд энгийн зэрэглэлийн хоёр талын тийзээр
5 удаа аялбал
Бээжин чиглэлд энгийн зэрэглэлийн үнэгүй тийзээр аялах эрхтэй болно.
Дээрх хугацаанд бизнес зэрэглэлийн хоёр талын тийзээр
2 удаа аялбал
Бээжин чиглэлд бизнес зэрэглэлийн 50 хувийн хөнгөлөлттэй тийзээр аялах эрхтэй болно.
Дээрх хугацаанд бизнес зэрэглэлийн хоёр талын тийзээр
4 удаа аялбал
Бээжин чиглэлд бизнес зэрэглэлээр 1 удаа үнэгүй тийзээр аялах эрхтэй болно.

Урамшуулалд хамрагдахгүй байх нөхцлүүд:

  • Зорчигч нь хүүхдийн /CH/, нялх хүүхдийн /IN/, оюутны /SD, ZS/, залуучуудын /ZZ/, ахмадын /CD/, салбарын ажилтан /AD/, бусад хөнгөлөлт урамшуулал /ID/, онцгой хөнгөлөлттэй тарифаар аялсан тохиолдолд урамшуулалд хамрагдахгүй.
  • Зорчигч нь МИАТ-ын үндсэн нислэгээр зорчсон байх шаардлагатай ба KE/SU-тай байгуулсан Код хуваах гэрээний нислэгүүдээр аялсан бол урамшуулалд хамрагдахгүй.

Урамшууллыг хэрхэн авах вэ?

Урамшууллаа авахдаа МИАТ-ийн Тасалбар Түгээврийн Төв болон Гадаад дахь Төлөөлөгчийн газарт нисэхээр төлөвлөж буй өдрөөс ажлын 5 хоногийн өмнө аялсан суугчийн талон, тийзний дугаар, бусад бичиг баримттайгаа /иргэний үнэмлэх, гадаад паспорт г.м/ очиж захиалгаа өгч, урамшууллаа авна.

Анхаарах зүйлс:

  • Урамшуулал авах болзлыг хангасан зорчигч заасан урамшуулалаас өөрийн хүссэн аль нэг урамшууллын хэлбэрийг сонгоно.
  • Урамшууллын хэлбэрийг давхардуулан үзүүлэхгүй.
  • Энэхүү урамшуулал нь зөвхөн тухайн зорчигч өөрөө аялсан тохиолдолд хүчинтэй.
  • Зорчигч нь нэг талын аялалдаа үнэгүй тээвэрлэх тээшний, нөгөө нэг талын аялалдаа /ирэх, буцах аялал/ бизнес зэрэглэл рүү үнэгүй шилжүүлэн урамшууллаа авч болно.
  • Суудлын зэрэглэлийг зөвхөн тухайн тийз дээр бичигдсэн өдөр, нислэгт ахиулна.
  • Суудлын ангилал дээшлүүлсэн тийзийг буцаахдаа /REFUND/ тухайн тийз бичигдсэн үндсэн тарифын нөхцөлд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд урамшууллаа дараагийн аялалдаа авч болно.
  • Суудлын зэрэглэл дээшлүүлсэн тийзний өдрийг өөрчлөхөд тухайн тийз бичигдсэн үндсэн тарифын нөхцөлд заасны дагуу шийдвэрлэнэ.
  • Урамшууллаар суудлын зэрэглэлээ ахиулсан нөхцөлд суудлын захиалгаа баталгаажуулсан байх ба буцаж ирэх өдрөө заавал захиалсан байна.
  • Хөнгөлөлттэй болон Үнэгүй тийзний урамшуулал авсан зорчигч нь нисэх буудлын такс болон бусад хураамжийг төлнө.
  • Урамшуулалын хөнгөлөлттэй болон үнэгүй тийз нь заасан суудлын ангилалд хүчин төгөлдөр бөгөөд суудлын ангилал дээшлүүлэх, өдөр солих, буцаах, чиглэл өөрчлөхийг хориглоно.

ЭРХЭМ ЗОРЧИГЧ ТА АЯЛАЛЫНХАА
"BOARDING PASS"-АА ЦУГЛУУЛАХАА МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!